“Монкон Пропертийз” ХХК-ны ипотекийн зээлийн 10% урьдчилгаатай холбоотой “Та 10%-ийн урьдчилгаагаар авах байраа сонгоход бэлэн үү?” гэсэн цуврал зөвлөгөөг хүргэж байна. Дугаар №2 Орон сууцныхаа байршлыг хэрхэн зөв сонгох вэ?
Үл хөдлөх хөрөнгийн хувьд байршил нь хамгийн эхний анхаарах асуудал байдаг
ч иргэд төдийлөн тухайн байршлаа нарийн сайн судалж чаддагүй. Иймд тухайн байршлын хувьд дараах
асуудлуудыг нэн тэргүүнд судлах хэрэгтэй. Үүнд:
·
Тухайн байршлын ирээдүйн үнэ цэнэ – Та тухайн орон сууцандаа хамгийн багадаа 20 –
60 жилийн хугацаатай амьдрах тул ирээдүйд тухайн байршил тань ямар байдлаар
төлөвлөгдөж, төлөвлөлтийн аль бүст багтаж байгаа зэргийг судлах хэрэгтэй.
·
Тухайн орон сууцны хүрээлэн буй орчин – Хүрээлэн буй орчин гэдэгт тухайн байршлын ойр хавьд ямар, ямар үйлчилгээний
төвүүд, автобусны буудлууд, сургууль, цэцэрлэгүүд байгаа эсэхийг судална.
·
Тухайн байршлын “УБ
ХОТ”-ын хот төлөвлөлтийн 2030 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөөнд тусгагдсан байдал –
УБ хотыг 2030 он хүртэлх хөгжүүлэх
ерөнхий төлөвлөгөөний 2.3-т буюу ногоон бүсийн хөгжилд тусгагдаснаар үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн
талыг талбайг УБ хотын томоохон ногоон бүс болгон хөгжүүлэхээр болсон. Иймд
таны сонгосон байршил УБ хотын хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгагдасныг заавал
судлах хэрэгтэй.
·
Дэд бүтэц
– Дэд бүтэц гэдэгт тухайн орон
сууцруу орж, гарах зам, инженерийн ямар шугам сүлжээнд холбогдсон эсэхийг
судална.
Харин одоо дээрх
зайлшгүй судлах асуудлуудаар үндэсний
цэцэрлэгт хүрээлэн баруун хойно байрлалтай “Мандала” хотхон дээр жишээ авч судалж үзүүлье.
1. Тухайн байршлын ирээдүйн үнэ цэнийн судалгаа
Юуны өмнө та аливаа хотхон, хорооллын байршлыг судлахдаа www.maps.google.com гэсэн хаягруу орж тухайн орон сууцныхаа байршлаа алган
дээр байгаа мэт харах хэрэгтэй. Жишээ нь: Мандала хотхоны хувьд үндэсний цэцэрлэгт
хүрээлэнгийн баруун хойно буюу УБ хотын ¼ хангасан ногоон байгууламжийн ойр байрласан, эргэн
тойронд нь Энканто, Элизабет, Сакура, Тайм тауэр зэрэг үнэтэй /1м2-ын дундаж үнэ 2,8 сая/ хорооллууд байрласан тул ирээдүйд үнэ цэнээ үл алдах байршил гэдэг нь
харагдаж байна. Мөн дээрх зургаас харахад үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно
дахин хотхоны зохион байгуулалттай орон сууц баригдах талбай байхгүй нь
харагдаж байна.
2. Тухайн
байршлын хүрээлэн буй орчины судалгаа
Хүрээлэн буй орчны судалгааг хийхдээ тухайн орон сууцны байршил дахь үзвэр
үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг, оффис зэргийг заавал өөрөө биечлэн явж
үзэх хэрэгтэй. Жишээ нь:
Мандала хотхоны хувьд
хүрээлэн буй орчины томоохон үзвэр үйлчилгээнүүдийн төвүүдийн байршлыг дараах
байдлаар гаргасан байна.
1
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
|
2
|
Oрчлон олон улсын сургууль
|
3
|
Төв цэнгэлдэх хүрээлэн
|
4
|
Үндэсний соёл амралтын хүрээлэн
|
5
|
Улаанбаатар олон улсын их сургууль
|
6
|
Дүнжингарав худалдааны төв
|
7
|
Pizza
hut
|
8
|
Coffee
bean
|
9
|
Matrix
salon
|
10
|
Баянмонголын шинэ автобусны буудал дахь автобусны
чиглэлүүд –
/Толгойт, Вокзал, Амгалан/, Амгалан-М.Гандийн гуд-ТЭЦ3”, Улиастай-ЗЦГ-ХЦДС”
|
3. Тухайн
байршлыг “УБ
ХОТ”-ын хот төлөвлөлтийн 2030 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөөнд тусгагдсан байдлын судалгаа
“УБ ХОТ”-ын хот төлөвлөлтийн 2030 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөөг та http://www.mpa.ub.gov.mn/ гэсэн Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын сайт руу
орж нээлттэй мэдээлэл гэсэн цэсруу
орж ерөнхий төлөвлөгөө гэсэн дээр
дарж тухайн сонгосон байршлаа харах боломжтой. Жишээ нь:
Мандала хотхоны хувьд
УБ хотыг 2030 хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний загварын
төвлөрсөн бүст багтаагүй буюу зөв төлөвлөлттэй хэсэгт багтаж байна.
1 4. Дэд бүтцийн асуудлыг судлахдаа
Нийслэлийн авто замын газрын сайт руу буюу http://road.ub.gov.mn/ гэсэн сайт руу, инженерийн шугам шүлжээг судлахдаа
Улаанбаатар дулааны сүлжээний ХК-ий техник хяналт, холболтын инженерийн хэлтэсийн 75753047 гэсэн утас руу залгаж тухайн хотхоноо ямар замаар орж гарч, ямар
инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсэхийг харах боломжтой. Жишээ нь: Мандала хотхоны хувьд төвийн дулааны шугам
сүлжээнд холбогдож, цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын зам болон Их монгол улсын
гудамж гэх түгжрээ багатай замтай холбогдсон байна.