Та 10%-ийн урьдчилгаагаар авах байраа сонгоход бэлэн үү ?

     Саяхан Засгийн газар 2015 оны 6-дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10% болгох /урьдчилгаа төлбөрийн үлдсэн 20%-д нь засгийн газар арилжааны банкуудад батлан даалт гаргаж хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болсон/ талаар хэлэлцэн батласан билээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл 10%-н урьдчилгаа нь ямар журмаар, хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд иргэдийн дунд маш их хүлээлт үүсгэж байна.

    Ямартай ч засгийн газар ДНБ-хээ 30 – 40%-ыг бүрдүүлдэг, хамгийн их ажил олгогчтой /5500 орчим аж ахуйн нэгж, 95700 ажилтантай/ барилгын салбарынхаа эрэлт, нийлүүлэлтийг /урьдчилгаа 30% төлөөд орон сууц худалдан авсан иргэдийн тоо аль хэдийн ханасан бөгөөд зах зээл дээр ойролцоогоор 30,000 гаруй орон сууцны илүүдэл байна/ тэнцвэржүүлж, дэмжин ажиллах нь тодорхой биз ээ. 

   Гэхдээ тус журмыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэн та дээр дурьдсан 30,000 гаруй чанартай, чанаргүй маш олон орон сууцнуудаас хэрхэн өөрийн байраа сонгох вэ? Та сонголтоо хийхэд бэлэн үү? гэсэн асуултад бидний дийлэнхи нь үгүй гэж хэлнэ. Учир нь иргэн бүр орон сууцны чанар, түүний хэм хэжигдэхүүн, гэрээ байгуулахдаа юуг анхаар ч, хэзээ худалдан авалт хийх нь ашигтай зэргийг тэр болгон сайн мэддэггүй гэхэд хэлсдэхгүй. Дээрх хэрэглэгчдийн хамгийн их тулгамддаг асуудлуудаар үл хөрөнгө зуучлалын чиглэлээр 2013 онд байгуулагдсан “Монкон Пропертийз”-ийн хамт олон үнэ төлбөргүй, зөвлөгөөг цуврал нийтлэл байдлаар хүргэхээр боллоо. Үүнд: 

№1, “УБ хот”-ын хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөө ба орон сууцны зах зээлийн судалгаа
№2, Орон сууцны байршилаа хэрхэн зөв сонгох вэ ? 
№3, Орон сууцны гэрээ байгуулахдаа юуг анхаарах вэ? 
№4, Барилгын хийц, чанарыг хэрхэн таньж мэдэх вэ? 
Дугаар №5, Хотхоны төлөвлөлттэй орон сууцнуудаас ямар үйлчилгээг шаардах эрхтэй вэ ? 
Дугаар №6, Өрөөний зохион байгуулалтуудаас юуг анхаарах хэрэгтэй вэ ? 
Дугаар №7, Хэзээ орон сууц худалдан авах нь ашигтай вэ ?